Блогтоо ойрд юм бичсэнгүй, бичсэнгүй ч гэж дээ, амжсангүй.
амжихаар байсан ч өөр ажилтай байлаа.
амьдралыг бодохоор инээд ч хүрэх шиг, заримдаа бухимдахаараа уур ч хүрэх шиг.
амьдрал гэж яг театр шиг гэж нэг хүн хэлсэн байдаг юм. тэр л үнэн юм.
хүн бүр өглөө босоод өөрийн дүрдээ хувирч өөрийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй араатан болох.
амьдралд хамгийн сүүлд төрсөн сэтгэгдэлээр нэг шүлэг уншлаа.
Г.Аюурзана ийн нэгэн шүлэгийг оруулая даа, хамгийн сүүлд уншсан шүлэг юм.
Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй
Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна...

